Н.Золбоот Ц.Төмөрхуягийг “дарна“

2019-12-29 1872 0

“Фантастик” продакшны бүтээл, телевизийн олон ангит “37-­р Точка” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус киноны нэгдүгээр бүлэг албан ёсоор дуусаж, хоёрдугаар бүлэг хэзээ эхлэх, ямар үйл явдал өрнөх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд бий болов. “37-­р Точка” телевизийн цуврал киноны хоёрдугаар бүлэг 2020 онд үзэгч­дийн хүртээл болох аж. Кино багийнхны шилдэг санаа байв уу, овжин нэгнийх нь бизнес байв уу “37-р Точка”-ийн дүрүүдийг хөзрөнд буулгажээ. Тодруулбал, ноён, хатан, боол, тамга гэсэн дөрвөн төрлийн 16 хөзөрт киноны гол дүрийн Лутаа, Тогосоо тэргүүтэй баатруудын зургийг дүрсэлжээ. Харин нэгдүгээр хүн буюу улаан жокер дээр гавьяат жүжигчин Н.Золбоот, хоёрдугаар хүн буюу хар жокер дээр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн дүрийг буулгасан байна. Тоглоомын дүрмээр гавьяат Золбоот бүгдийг нь “дарах“ нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21