Сансар, Од Эрхэсийн ордон маргаашаас ажиллаж эхэлнэ

2022-02-15 1308 0

Сансар, Од Эрхэсийн ордон маргаашнаас эхлэн хэвийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Энэхүү ордон нь хүүхэд, багачуудад сансар огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрч, мэдэхэд нь туслахаас гадна сансарт ниссэн анхны монгол нисгэгч Ж.Гүррагчаатай танилцах, түүний хөлөглөсөн “Союз-39” хөлгийг, өмссөн хувцасыг нь харах боломжтой юм.

Доорх цагийн хуваарийн дагуу ажиллана:

  • Даваа гарагт 10:00, 11:00, 12:00, 14:00, 15:00, 16:00
  • Мягмар гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Лхагва гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Пүрэв гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Баасан гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Бямба гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00

Үнэ:3000 Та бүхэн цаг авч үйлчлүүлнэ үү. Лавлах утас:11480292

Одон Орон Геофизикийн Судалгааны төвд суурилсан дээрх Сансар, Од Эрхэсийн ордон нь гурван танхимтай.

1. Сансар танхим

  • Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар  гэх мэт үзүүлэнг багтаасан байна.

2. Нар, сар, кино танхим 

  • Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн  шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц  баримтат кино үзүүлдэг байна.

3. Од эрхэс танхим

  • “Минолта MS-8”  цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна. Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн  диаметр -9.5  метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03