Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар дахин сунгалаа

2022-02-14 929 0

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны Хоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авчээ.

Уг саналыг энэ сарын 11-ны өдөр тус дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн тамгын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16