Ж.Батсуурь: Зарлага нь орлогоосоо давсан учраас усны үнийг нэмсэн

2022-02-13 772 0

Усны мөнгийг улсаас төлөх зохицуулалт 2021 оны эцсээр дуусгавар болсон билээ. Иргэд ийнхүү өөрсдөө усны өртөгөө төлөхтэй зэрэгцэн усны үнэ 29-91 мөнгөөр нэмэгджээ.

Тодруулбал, орон сууцны нэг литр цэвэр усны үнэ 36 мөнгөөр нэмэгдэж, 1 төгрөг 7 мөнгө болсон бол ААН-ийн цэвэр усны мөнгө 69 мөнгөөр нэмэгдэж, 2 төгрөг 7 мөнгө болжээ.

Харин худгийн ус 91 мөнгөөр нэмэгдсэн байна.

Усны үнэ нэмэгдсэн шалтгааныг улсаас хоёр жил төлөх хугацаанд үнэ нэмэхийг хориглосон учраас орлогоо давсан зарлагатайгаар ажилласан хэмээн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тайлбарлав.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр, бохир усны төлбөр зарим аймаг болон Улаанбаатар хотод нэмэгдсэн. Бид 2020, 2021 онд усны үнэ тарифад ямар нэгэн зохицуулалт хийж, нэмэгдүүлээгүй байсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй ус түгээх байр байна. Усыг түгээхийн өмнө усан санд ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа машинаар тээвэрлэж, ус түгээх байранд аваачиж борлуулдаг. Энэ өртөг, зардал байнга нэмэгдэж байгаа.

Ус түгээх нийтийн аж ахуй байгууллагууд  ямар нэгэн татаас, нөхөн олговор авдаггүй. Тийм учраас аж ахуйн тооцоон дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхээр бусад хэрэглэгдэж байгаа бензин, шатахууны үнэ, засварын сэлбэг хэрэгсэл, ус дамжуулах шугам, сүлжээ бол тэдгээрийг өргөтгөх, шинэчлэх, мөн засаж сэлбэх гэх мэт асуудал байнга үүсдэг. Орлого нь зарлагаа нөхөж дийлэхгүй нөхцөлд ажилласан. Бид алдагдалтай ажиллаж байгаа.

Улсаас усны мөнгө төлж байгаа үед усны үнэд өөрчлөлт оруулахыг хориглосон байсан учраас тарифаа нэмж чадахгүй байсаар зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Бүтэн хоёр жилийн хугацаанд тарифаа өөрчилж чадаагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нэмэгдсэн тарифаар тооцсон” гэлээ.

Нэмэгдсэн усны тариф

  • Орон сууц:
  • Цэвэр ус – 1 төгрөг 7 мөнгө
  • Бохир ус – 87 мөнгө
  • ААН:
  • Цэвэр ус – 2 төгрөг 7 мөнгө
  • Бохир ус – 1 төгрөг 80 мөнгө
  • Худагийн ус:
  • 1 төгрөг 82 мөнгө

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023

2024-05-17

7 хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, ү

2024-05-16

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16