Оросын уран гулгагчдын алтан медаль хураагдах уу?

2022-02-09 656 0

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадам дуулиан шуугиан дагуулсаар байгаа. Трамплин, шорт трек дээр “асуудал” байсан, гэхдээ бүгд дүрэм журам, шүүгчдийн шийдвэртэй холбоотой байсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Бээжин-2022” Өвлийн олимпийн XXIV наадмын хамгийн том дуулиан, допингтой холбоотой анхны шуугиан дэгдлээ. Юу болсныг одоо тайлбарлая.

2002 оны Солт Лэйкийн олимпоос эхлэн Өвлийн олимпийн наадмын үеэр медаль хүртсэн тамирчдын медалийг уралдаан тэмцээн болсон ордон, цэнгэлдэхэд нь ( venue) гардуулалгүй зөвхөн бэлгэ, дурсгал өгдөг болсон. Харин нь маргааш нь тусгайлан зассан ( Энэ удаа Бээжинд болон Жанжхүү гээд хоёрыг бэлдсэн) MEDAL PLAZA -д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад Victory ceremony буюу Ялалтын ёслолын арга хэмжээний үеэр гардуулж байгаа билээ.

Энэ ёсоор даваа гаригт Уран гулгалтын багийн тэмцээнд медаль хүртсэн Оросын ОХ , АНУ, Японы багуудын медалийг гардуулах ёслол мягмар гаригт болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Шалтгаан нь хууль, эрхзүйн асуудал гарсантай холбоотой хэмээн ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо мэдэгдсэн, өөр тодорхой тайлбар өгөөгүй байна, одоог хүртэл.

Харин Inside the Games уран гулгалтын багийн тэмцээнд алтан медаль хүртсэн Оросын багийн нэг нь допингийн зөрчилтэй байснаас асуудал үүссэн хэмээн мэдээлсэн.
За тэгээд үүнээс хойш янз бүрийн таамаг минут тутам шахуу дэгдлээ.
Оросын багийн хэн нэг нь Олимпийн өмнө өгсөн допингийн шинжилгээнд ( drug test гэсэн бас яриа байгаа) асуудал байсан, тэр нь марихуантай холбоотой гэх мэтээр…
Америкийн NBC Sports бүүр Оросын багийн Никита Кацалаповын допингийн шинжилгээнээс хар тамхины( марихуан) ул мөр илэрсэн хэмээн мэдээллээ.
Харин Оросын тал мэргэжилтнүүд, дасгалжуулагчид, тэр бүү хэл улс төрчид хүртэл тамирчдынхаа талд зогсож буй.
“Олимпийн өмнө болон олимпийн үеэр дандаа л шинжилгээнд хамрагдаж байсан , тэгвэл тэр үед нь асуудал үүсгэхгүй алт авангуут л ийм юм гаргаад ирэх юм”, “Манайхан бүгд цэвэр, тэд чинь хүүхдүүд шүү дээ! Тэгээд ч допинг хэрэглээд уран гулгалтын техник, ур чадвар өсчихнө гэж огт бодогдохгүй байна” гэх мэтээр.

За асуудал ямар ч байсан дэгдлээ, хэрэв муугаар эргэвэл харин Оросын багийн медалийг хураах уу? гэсэн асуулт бас гарна.
Спортын мэргэжсэн хуульч нэгэн “Хэрэв олимпийн үеэр допинг хэрэглэсэн бол шууд зарлаад тухайн тамирчныг шууд Олимпийн тосгоноос хөөдөг. Марихуаны заалт Допингийн кодекст нилээд “зөөлөрсөн” ч зөрчилд тооцогдож, амжилтыг цуцлах боломжтой. Олимпоос өмнө хийсэн шинжилгээгээр ул мөр байсан гэж яригдсан. Тэрнээс марихуаныг Хятадад зөөвөрлөсөн, хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Багийн медалийг хураах дээр бараг боломжгүй. Учир нь Допингийн кодексийн 11 дүгээр заалтад аливаа багийн тэмцээний үр дүнг нэгээс дээш тооны тамирчнаас зөрчил илэрсэн тохиолдолд тухайн багийн амжилтыг бүхэлд нь хүчингүйд тооцно гэсэн заалт байдаг” хэмээн тайлбар өгсөн байна.

Inside the Games -д “асуудалтай” байгаа тамирчин нь 15 настай Камила Валиева хэмээн мэдээлээд WADA -ийн дүрэм ёсоор “protected person” буюу 16 нас хүрээгүй тамирчны нэрийг зарлах ёсгүй, зөрчил гаргасан эсэхийг албан ёсоор тодорхойлох боломжгүй байгаа нь нөхцөл байдлыг бүүр ч маргаантай болгоод байгаа гэжээ.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Шар Гэгээ” уран сайхны кино “Мөнгөн мод” наадмын шилдэгээр тодорлоо

“Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам энэ сарын 27-нд  Улсын дуурь бүжгийн эрдмий

2024-03-30

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19