БЭЭЖИН-2022: А.Энхтуул гүйлтийн цанын спринт зайн төрөлд 79-р байрт эрэмбэлэгдэв

2022-02-08 1043 0

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдааны эмэгтэйчүүдийн урьдчилсан гараа өндөрлөлөө. Уг төрөлд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдсөн юм. 

Манай тамирчин А.Энхтуул урьдчилсан гарааны уралдаанд 3:58.25 цагийн үзүүлэлттэйгээр барианд оров. Тэрбээр уг амжилтаараа 79-р байрт эрэмбэлэгдэв.

Гүйлтийн цанын спринт зайн уралдааны эмэгтэйчүүдийн урьдчилсан гарааг Шведийн тамирчин Сандлинг Жонна 3:09.03 цагийн үзүүлэлтээр тэргүүлсэн. Уг төрөлд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах юм.

Монгол Улсын тамирчид олимпын наадмын гүйлтийн цаны спринт зайн уралдаанд анх удаа оролцож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03