Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зүгээс 841 тэрбумын дүн бүхий чанаргүй 26 зээлдэгчийн нэрийг зарласан. Тус банкны нийт зээлийн 55.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэдэн төгрөгийн зээл олгосноос хэдийг нь эргүүлэн авч, одоо хэдэн төгрөгийн өртэй үлдсэнийг жагсаавал:
- Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат 2012-2016 онд ажиллахдаа 489 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд өдгөө 495 тэрбумын өр үүсжээ.
- Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сараас 2019 оны тавдугаар сарын 17 хүртэл ажиллахдаа 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон ба өдгөө 251 орчим тэрбумын өр үүсжээ.
- Г.Амартүвшин 2019 оны тавдугаар сарын 21-нээс арванхоёрдугаар сарыг дуустал зургаан сарын гэрээтэйгээр ажилласан. Тэрбээр 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Ажиллах хугацаандаа 66 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд өдгөө 88 орчим тэрбумын өр үлджээ.
2021 оны наймдугаар сараас хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Н.Мандуул тус албан тушаалыг хашиж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй