16 тонны авто цистерний чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарчээ

2022-01-21 1141 0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр 07 цаг 34 минутад 16 тонны авто цистерний чиргүүл унаж 10 тонн дизель түлш асгарсан гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах албаны 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татан босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулах, аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж  мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10