Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг 30 хувиар бууруулжээ

2022-01-20 925 0

Өнгөрсөн нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны …. тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтууран улмаар лифтэнд зүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.

Тухайн үедээ АТГ-аас өөрийн ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл сахилгын зөрчил гаргасан гурван шүүгчийн асуудлыг Шүүхийн сахилгын хороогоор хэлэлцэж, шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулав.

Харин СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.

Энэ шийдвэрт 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07