Э.Бат-Үүлийг суллахыг шаардаж, С.Амарсайхан болон Су.Батболд нарыг АТГ-т өгөхөө мэдэгдлээ

2022-01-17 612 0

Гэр хороолол хөдөлгөөнөөс Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэж, түүнийг сууллахыг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсүх “2016 онд МАН-ынхан Засгийн эрхийг авсан даруйдаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн том төслийг зогсоосон. С.Амарсайхан болон Су.Батболд нар хамтран энэ төслийг жадлан эрсэргүүцэж байсан. Эрх баригч нам нийслэлийн иргэдийг хохироосон шийдвэрээр эрх баригчид бизнес эрхэлж байна.

Засаг захиргаа үнэ тогтоож иргэдийн газрыг дээрэмдэж авч байсан. Одоо утааны асуудлаар ч тэд бизнес хийж байна. Э.Бат-Үүл бол гэр хорооллын иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажил үүргээ гүйцэтгэж байсан. ААН болон иргэдийн хоорондох гэрээнд нийслэл хяналт тавьдаг байсан. Гэтэл Ардын нам энэ ажлыг шууд зогсоосон. Тэд бизнесээ хийхийн тулд Э.Бат-Үүл даргын ажлыг зогсоосон. 

Гэтэл өнөөдөр түүнд шүүхээс хилсээр хорих ял оноосон. Үүнийг бид эсэргүүцэж байна. Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэж байгаа нь хонгилын шүүх байгаагийн тод илрэл. Түүнийг лифт дотор оцгоноод зогсож байсан Б.Баасанцогт гэдэг хүний схемээр ялласан. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ил болж байсан. 

Гэр хорооллын иргэдийг сайхан амьдруулах хотын дарга асны үйл хэргийг цагдаж, гэр хорооллын иргэдийн хамт хорьж байна гэж үзэж байна.

Тиймээс Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга асан С.Батболд нарыг авлигатай тэмцэх газарт өгч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг улс төрийн шалтгаанаар бүрэн зогсоосон учир түүний хууль бус үйлдлийг хянаж, шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу иргэн эрүүл орчинд амьдрах эрхтэй.

Мөн үл хөдлөх хөрөнгө эзэмших, зарцуулах эрхтэй. Энэ эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

Газраа зарахаар гэрээ хийсэн олон иргэнд онц их хэмжээний хохирол учруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосноор агаарын хүхэрлэг хий болон хорт хийн чанар муудаж байна. Эдгээр үндэслэлээр болон агаарын дүүжин тээвэртэй холбоотой асуудлаар С.Амарсайханыг Авлигатай тэмцэх газар өгч байна.

Гэр хорооллын иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Э.Бат-Үүлийг суллахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Ял оноосон үндэслэл тодорхойгүй, түүнээс гадна хэвлэн нийтлэх эрхийг хаасан нь зохиомлоор ял оноосон гэж үзэхэд хүргэлээ. Тиймээс улсад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг суллахыг шаардаж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04