Х.Нямбаатар: Төрийн зарим хяналт шалгалтыг гурван жилийн хугацаатай зогсооно

2022-01-12 1079 0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрээр “Төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

2022 оны Хоёрдугаар сарын 1-ээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ.

Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10