ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй

2020-03-05 836 0

БСШУСЯ-аас коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар шийдвэрлэжээ. Тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир:

“ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно. Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна” гэв.

Монгол хэлбичгийн шалгалт авах хугацааг хойшлууллаа

Харин Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэлний шалгалтаа заавал өгнө. Их, дээд сургуульд элсэгчдийн монгол хэлбичгийн шалгалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулах шийдвэр гарсан. 

Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр зогсоож, хөл хориог ирэх гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбоотойгоор дээрх шалгалтын товыг цуцалсан ба монгол хэлбичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Сануулахад, сурагчид монгол хэлбичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болдог. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ.

Ирэх долоо хоногоос XII ангиа төгсөж, элсэлтийг ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулсан теле хичээлийг телевизээр тусгайлан заахаар болсон. БСШУСЯ-аас өгч буй мэдээллээр ЭЕШ-ын даалгаврыг агуулгын хүрээнд бэлтгэх ажээ. 

Энэ жил 32 мянган сурагч ЭЕШ өгөх тооцоо бий. Улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р

2024-10-24

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Скай Хайпермар

2024-10-23

Т.Даваадалай: Ирэх сарын 8-аас нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай имп

2024-10-23