С.Энхболд: Омикрон хувилбар 2.5 өдрийн дотор илэрдэг, гэхдээ айгаад байх зүйл байхгүй

2022-01-06 1287 0

Монгол улсаас Их Британи улс руу зорчсон манай улсын хоёр иргэнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.

Тэрээр “Монгол улсад урьдчилсан байдлаар 10 сэжигтэй тохиолдол гарсан байгаа. Япон улс руу 100 гаруй сорьц явуулсан. Аль улсаас гэдгийг тухайн үед нь зарлана. Геномийн дарааллаар уншуулдаг тул цаг хугацаа их ордог. Эцсийн байдлаар хариу гараагүй байна. 

Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхий нийтээр 138 улсаар тархсан байна. Судалгаагаар харьцангуй хөнгөн хэлбэртэй гэдэг нь батлагдаж байгаа тул айгаад байх зүйл байхгүй. 

Засгийн газрын зүгээс 2021 оны Зургаадугаар сараас хөл хорио тавихгүй байх шийдлээр ажиллаж байгаа. Бид вакцинжуулалтаар гуравдугаар давалгааг даван туулсан. Одоо дөрөв дэх тунг сайн дураар хийлгэж болох шийдвэр гаргаад байна. 

Монголоос яг Омикрон хувилбар очсон эсэх нь тодорхойгүй байгаа. Лондонд очих замдаа авсан ч байж болно. Энэ хувилбар 2.5 өдрийн дотор илэрдэг. Тиймээс транзит хийж байхдаа замаасаа авсан ч байж болно. 

Омикрон хувилбар хөнгөн өвчлүүлдэг тул иргэдийг айж, сандрахгүй байхыг уриалж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16