2022 онд бүх нийтээр амрах 15 өдрийн хоёр нь бямба гарагт тохиож байна

2022-01-05 1169 0

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар-5,
  • Цагаан сараар-3,
  • Шинэ жилээр-1, 
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр-1, 
  • Хүүхдийн баяраар-1,
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр-1,
  • Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр-1,
  • Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр-1,
  • Бурхан багшийн Их дүйчин өдрөөр-1 өдөр амардаг билээ.

2022 онд бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. Энэ онд нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн хоёрт нь бямба гараг таарч байна. Тодруулбал, Шинэ жилийн баяр, Улс тунхагласны баярын өдрүүдэд бямба гараг таарч байна.

1. Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /бямба гараг/

2.Цагаан сар-Хоёрдугаар сарын 2, 3, 4-нд /лхагва, пүрэв, баасан/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /мягмар гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 16 /даваа гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /лхагва гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 24 /пүрэв гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /бямба гараг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /пүрэв гараг/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05