Бээжингийн өвлийн олимпын тамирчдын хоолны цэс 678 төрөл зүйлтэй ч перецийг хорьжээ

2022-01-04 669 0

2022 оны Бээжингийн өвлийн олимпын тамирчдын хоолны цэсийг албан ёсоор баталжээ.

Дэлхийн олон газрын 678 төрөл зүйлийн өвөрмөц хоол зууш тус жагсаалтад оржээ. Гэхдээ хар перец нь хүнсний гаралтай өдөөгч бодист багтдаг тул тамирчдын хоолны цэст ороогүй аж. Үүнээс гадна лаврын навч зэрэг гал тогооны өрөөнд түгээмэл хэрэглэгддэг 48 зүйлийн түүхий эдийг хоригложээ.

Нэг кг хар перецт хигенамин хэмээх бодис 778.6 микрограмм, 1 кг цагаан чинжүүнд 223 микрограмм хигенамин агуулагддаг байна. Кг перецт агуулагдах хигенаминий хэмжээ 1 миллиграммд ч хүрэхгүй, түүнчлэн нэг удаагийн хоололтод хүнсний амтлагчид орох хэмжээ нь ердөө 1 грамм орчмоос хэтрэхгүй юм. Тэгвэл ийм бага агуулцтай мөртлөө хооллох зорилгоор хэрэглэчихэд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцогдоно гэж үү?

Уг бодисыг 2021 онд нийтэлсэн хориотой эм бэлдмэлийн жагсаалтад оруулж, хэрэглэхийг тодорхой хориглосон байдаг тул “тэмцээний үеэр, тэмцээнээс гадна аль ч тохиолдолд хэрэглэхийг хориглосон бодис” аж. Тамирчдын хувьд, андууран хэрэглэх, эсвэл зориуд хэрэглэхийн аль ч тохиолдолд өдөөгч бодис хэрэглэсэнд тооцдог байна.

Хүнсний гаралтай өдөөгч бодис агуулсан байгалийн хүсний бүтээгдэхүүнд агуулц нь тун бага байдаг, иймээс энгийн хүмүүсийн хувьд допингийн шинжилгээний асуудал байхгүй тул хэвийнээр хэрэглэж болно. Харин тамирчдын хувьд хэрэв андууран хэрэглэвэл, өдөөгч бодисын агуулц тун бага ч допингийн эсрэг шинжилгээний хариуг нь эерэг болгох тул хэрэглэхгүй байх нь зөв сонголт гэнэ.

Перецээс гадна лаврын навч, чэндүгийн перец хийгээд Ши Саньшян хэмээх бэлэн амтлагч бүгдээс нь хигенаминийг илрүүлж болдог. Бадамлянхуагийн соёо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, Аннона жимс, аконит зэрэг эмийн найрлагын зүйл агуулсан анагаах ухааны эм бэлдмэл, бүтээгдэхүүнд ч хигенамин агуулдаг учраас тамирчид хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй гэнэ.

Сүүлийн жилүүдэд тамирчид хүнсний гаралтай өдөөгч бодис андууран хэрэглэснээс болж дүрэм, тогтоол зөрчсөн хэрэг удаа дараа гарч байгаа тул тамирчид өөрийн хэрэглэсэн бодисын шинж чанар, хэрэглэх аргаа хянах ёстой байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17