Б.Баатархүү: Хохирогчийн хэлж байгаа мөнгөн дүнг эцэслэн тогтоох, алдагдсан бусад мөнгийг хайх ажиллагаа үргэлжилнэ

2022-01-04 946 0

Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагааны дүнд тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хэргийн газраас алдагдсан 1.2 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажил үргэлжилж байна. Үлдсэн мөнгийг эрэн сурвалжилж байгаа аж.

“Хохирогчийн хэлж байгаа мөнгөн дүнг эцэслэн тогтоох, алдагдсан бусад мөнгийг хайх ажиллагаа үргэлжлээд явна” гэж Б.Баатархүү мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02