Хятад иргэний гэрт дайрч орон 1.2 тэрбум төгрөг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

2022-01-04 1050 0

Өчигдөр буюу  2022 оны 01 дүгээр сарын 03-ны 14:01 цагт 7701…. дугаарын утсаар иргэн Н  Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Ривер гарден”-ы … дугаар байрны … тоотод 4-5 залуу дайрч орон, хүлээд бэлэн мөнгө авч гарсан” гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.

Цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд 04.00 цагийн үед дээрх хэргийг үйлдсэн Ө, Д нарын гурван залууг дайчлан баривчилжээ. Тэднээс эд мөрийн баримтаар 1.2 тэрбум гаруй төгрөг, галт зэвсэг зэргийг хураан авсан байна.

Хохирогч БНХАУ-ын иргэн нь манай улсад түр оршин сууж, Налайх-Улаанбаатар чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад оролцон хийсэн ажлынхаа төлбөрийг аваад нутаг буцахаар бэлтгэж байсан тухай мэдээлэл ч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10