Сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлгэвчний борлуулалт 40 хувиар буурчээ

2022-01-04 717 0

Бэлгэвч үйлдвэрлэгч Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат Nikkei Asia сайтад өгсөн ярилцлагадаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний хэрэглээ 40 хувиар буурсан гэж мэдэгджээ.

Малайзын энэхүү компани жил бүр 5.5 тэрбум бэлгэвч үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Thai Nippon Rubber жилд 2 тэрбум орчмын гүйлгээ хийдэг аж.

Карекс нь өөрийн брэндийн бэлгэвчийг зах зээлд нийлүүлж, бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийн One брэндийн бэлгэвч нь нийт борлуулалтын 17 хувийг бүрдүүлдэг байна.

Борлуулалт сул байгаа энэ үед Карекс тахал өвчинтэй холбоотой эмнэлгийн бээлий үйлдвэрлэх бизнест шилжиж, энэ оны дундуур Тайландад үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөжээ.

Карекс компанийн ерөнхий захирал Го Миа Киат “Хөдөлгөөний хязгаарлалтын үед гэртээ үлдэж байгаа хүмүүст бэлгийн харьцаанд орохоос өөр зүйл байгаагүй эсвэл байхгүй гэж таамаглахад амархан” гэв.

Гэхдээ ерөнхий захирал ийм зүйл болоогүй гэсэн юм. Хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад зочид буудал болон дэн буудал зэрэг хувийн нууцыг дээд зэргээр хангадаг байшингуудын хувьд дотно харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч байдаг гэж тэр тайлбарлав.

Тэрээр “Зочид буудлын хэвийн үйл ажиллагаа тахлын улмаас тасалдсан. Энэ нь бэлгийн салбар буюу ихэвчлэн бэлгэвчний томоохон зах зээл сүүлийн хоёр жилийн хугацаанд хамаагүй багассан гэдгийг тодотгож байна” гэсэн юм.

Б.Бүжлхамаа

asia.nikkei.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05