“Хөх сувд” мөсний баяр 21 дэх жилдээ болно

2022-01-03 1058 0

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 21 дэх жилдээ болох гэж байна. 

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ.

Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог.

Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03