1 сая долларын шагналын сантай “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад Монголоос 10 багш өрсөлдөнө

2021-12-27 3342 0

Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна.

Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой  хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж,  сүүлийн шатанд шалгарсан:

  • Улаанбаатар хот, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
  • Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
  • Говь-Алтай аймгийн 1 дүгээр сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
  • Улаанбаатар хот, 1 дүгээр сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
  • Дорнод аймгийн 12 дугаар сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
  • Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
  • Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
  • Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
  • Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсч батламж,  зөөврийн компьютер гардуулан өглөө.

Монголын 47 мянган багшийн төлөөлөл болж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй эдгээр 10 багш нь Монголоос дэлхийд өрсөлдөх багш нарын үүд хаалгыг нээж буй анхдагчид гэдгийг онцлоод Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай хэмээн хүсэн ерөөлөө гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01