Ц.Доржсүрэн: 52 жил мал маллаад хөдөлмөрийн баатар болсондоо баяртай байна

2021-12-27 1082 0

Хөдөлмөрийн баатар малчин нэгээр нэмэгдэв.

Уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт ахуй соёлоо хамгаалахад, хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үйлсэд  өөрийн амьдралын 46 жилийг зориулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, академич Ц.Доржсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Өндөр уулсын бүсэд сарлаг, үхрийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нь дээшлүүлж, олон айл өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлж, залуу малчдыг дагуулан суралцуулж байгаа түүний МАА-н салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагналаа.

Тэрээр “16-тайгаасаа мал дээр гарсан, 52 жил мал маллаж байна. 2005 онд Улсын сайн малчин болж 2012 онд 1000 сарлагийн баяр хийсэн. Архангайчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Залуу малчдадаа хандан миний амжилтаас илүү амжилт гаргаарай гэж хэлмээр байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10