Зөвхөн айл өрхийн цахилгааны зардлыг даахад 75 тэрбум төгрөг…

2021-12-25 1076 0

Зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 2022 оны зургаадугаар сарыг дуустал даахаар болжээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Зөвхөн айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэлх хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Мөн илүү гарсан төлбөрийг айл өрхүүд өөрсдөө төлнө.

Өөрөөр хэлбэл, зөвхөн айл өрхийн цахилгааны хөнгөлөлт цааш үргэлжилнэ.

Ус, дулаан болон аж ахуйн нэгжүүдийн тог цахилгааны төлбөрийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусгавар болно гэсэн үг.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ААН, айл өрхийн тог цахилгааны төлбөрийг дааж байхад 800 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан. Харин одоо 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зөвхөн айл өрхийн тог, цахилгааны зардлыг даавал 75 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс цааш нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх асуудал тул шийдвэрлэгдэнэ гэж тооцож байна” гэв.

Мөн ипотекийн зээлийн тухайд “Монголбанк ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч энэ бол иргэдийн амжиргаа, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уян хатан шийдвэрлэх асуудал тул ипотекийн зээлийн хойшлуулалт ирэх оны зургаадугаар сарыг хүртэл үргэлжлүүлнэ гэж үзэж байна.

Тиймээс цар тахлын хууль сунгагдвал энэ хуулиараа ипотекийн зээлийн төлөлт хойшлуулалт 2022 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10