Манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэн мянган зул өргөнө

2021-12-25 910 0

Өнөөдөр орой 18:00 цагаас төв талбайд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө.

Улсын начин Э.Энхбат нь өөрийн багын найз, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа ноцтой гэмтэл авч удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан билээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн ба түүнээс хойш тэрээр БНСУ-д эмчлүүлж байсан ч тус улсын эмч нарын зүгээс найдваргүй гэдэг хариу авч, эх оронд нь авчраад удаагүй байсан юм.

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж мянган зул өргөх арга хэмжээг үндэсний бөхийн “Та бөхтэй танилц”сошиал хуудсыг хөтлөгч Б.Сүнжидмаа гэх бүсгүй санаачилсан ба мянган зулыг Улсын арслан Э.Оюунболд начныхаа буянд зориулан өгсөн байна.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10