Б.Жавхлан: Ирэх онд гурван хувийн хүүтэй зээлийг нэг их наяд төгрөгөөр үргэлжлүүлнэ

2021-12-22 944 0

Сангийн сайд Б.Жавхлан  гурван хувийн хүүтэй зээлийг ирэх онд нэг их наяд төгрөгөөр үргэлжлүүлэхээр болсон талаар танилцууллаа. 

Тэрээр “Удахгүй 2022 оны Төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулж зарим тогтоолын төсөл батлагдсан байгаа. Энэ нь 2022 оны Төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах утга агуулгатай тогтоол, найман хэсгээс бүрдсэн байгаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгая гэж байгаа. Өнөөдөр бүх заалтуудыг хөндөөгүй.

Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан.

Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа. Зөвхөн төсөвтэй холбоотой заалтыг өөрчилье гэж байгаа” гэв. 

Мөн тэрээр “Нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа олгогддог тэтгэмж бүх албан хаагчдын тоогоор жил бүр тусгагддаг хэвээр байна. Үүнд ямар ч өөрчлөлт орохгүй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20