Эгийн голын усанд боогдсон 200 үхрээс 20 нь хорогджээ

2021-12-21 888 0

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогджээ.

Энэ дуудлагыг Онцгой байдлын байгууллага 12 сарын 20-ны өдрийн 10:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажлыг түр зогсоосон байна.

Орон нутгийн 12 иргэн, зургаан мотоциклтой ажиллажээ. Өнөөдөр өглөө 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлээд байгаа аж. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогдсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07