Орхон аймагт 4.9 баллын хүчтэй газар хөдлөлт болов

2020-03-03 1224 0

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:16:54 секундэд Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км зайд 4.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.02, уртраг 104.38. Чичирхийлэл Эрдэнэт хот, Булган аймгийн Сэлэнгэ суманд хүчтэй мэдрэгджээ.

Орхон аймгийн ETZone.mn сайтад мэдээлснээр тус аймгийн Ус цаг уур орчны газрын дарга C.Отгонбаатар “Манай аймаг төдийгүй улсын хэмжээнд 21 аймагт газар хөдлөлтийн балл хэмждэг тоног төхөөрөмж байдаггүй учир балл хэмжих ямар ч боломжгүй” гэсэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж “Ил уурхай  өнөөдөр тэсэлгээ хийгээгүй” гэдэг хариулт өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10