Үсчин, зочид буудал, саун зэрэг 70 үйлчилгээг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй болов

2021-12-20 867 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох үйл ажиллагааны чиглэлүүд:

  1. Худалдаа:
    • Бөөний худалдааны төв;
    • Агуулах дэлгүүр;
    • Худалдааны төв;
    • Зах /барилгын материал, мод, автотехникийн г.м/;
    • Их дэлгүүр;
    • Хайпермаркет;
    • Супермаркет;
    • Үзүүлэнгийн танхим;
    • Аутлет;
    • Бутик;
    • Минимаркет;
    • Хүнсний дэлгүүр;
    • Ая тухтай сүлжээ дэлгүүр /конвиниенс стоор/;
    • Төрөлжсөн барааны дэлгүүр;
    • Мухлаг
    • Түргэн үйлчилгээний цэг /цаашид “ТҮЦ” гэх/;
    • Улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
    • Дахивар худалдан авах цэг.
  2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ:
    • Ресторан;
    • Баар /диско, билльярд, караоке, бусад/;
    • Кафе;
    • Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх/;
    • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
    • Кофе шоп
    • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  3. Ахуйн үйлчилгээ:
    • Үсчин;
    • Гоо засал;
    • Хумс засал;
    • Хувцас захиалга, засвар;
    • Гутал захиалга, засвар;
    • Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
    • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
    • Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
    • Цүнх захиалга, засвар;
    • Нүдний шил захиалга, засвар;
    • Цоож, түлхүүр засвар;
    • Цаг засвар;
    • Хими цэвэрлэгээ, угаалга;
    • Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
    • Гэр цэвэрлэх үйлчилгээ;
    • Айл нүүлгэх үйлчилгээ;
    • Эд бараа түрээслэх үйлчилгээ;
  4. Зочлох үйлчилгээ:
    • Зочид буудал;
    • Дэн буудал;
    • Жуулчны бааз;
    • Амралтын газар;
    • Гэр буудал;
  5. Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ: 
    • Нийтийн халуун ус;
    • Саун;
    • Бассейн;
    • Чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спиннинг, аэробик, иог, бүжиг гэх мэт/;
    • Алжаал тайлах төв /иллэг/;
    • Нийтийн бие засах газар.
  6. Авто үйлчилгээ:
    • Авто засвар /агрегат, кузов/;
    • Дугуй засвар;
    • Автомашины угаалга;
    • Автомашины доторлогоо;
    • Авто машин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор,гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
    • Авто зогсоол /битүү, ил/;
  7. Тоглоомын төв:1.цахим;
    • хүүхдийн.
  8. Нийтийн байрны үйлчилгээ

Хуулиар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.

Ингэхдээ

  • Тусгай зөвшөөрөл
  • Зөвшөөрөл
  • Эрх, батламж
  • Гэрчилгээ
  • Тодорхойлолт
  • Дүгнэлт
  • Үнэмлэх
  • Гарын үсэг

Бусад төрд байгаа баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19