Ц.Билэгтсайхан: Иргэд гадаадаас ирсэн хүнтэй 10 хоногийн дотор уулзахгүй байх хэрэгтэй

2021-12-17 881 0

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Тэрбээр “Омикрон вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг эрчимтэй хийж байна.

11-р сарын 28-аас эхлэн хилийн тандалтын үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд агаарын хилээр өнөөдрийг хүртэл 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Гадаадаас ирсэн зорчигчдоос түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна.

Шинжилгээгээр 12 улсаас 38 зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн.

Эдгээрээс:

  • Турк- 14
  • Арабын нэгдсэн Эмират улс- 10
  • Тайланд- 4 тохиолдол батлагдсан. Гэхдээ омикрон хувилбар бүртгэгдээгүй.

Халдвар гадаад руу явсан аяллын группээс илэрч байна. Иймд иргэд онцын шаардлагагүй бол гадаад руу аялахгүй байхыг хүсье. Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирсэн иргэд 10 хоног тусгаарлах байранд орно. Харин омикрон хувилбар бүртгэгдээгүй орноос ирсэн иргэд 10 хоног гэрийн тусгаарлалтад байх юм.

Иргэд гадаадаас ирсэн хүнтэй 10 хоногийн дотор уулзахгүй байхыг зөвлөмөөр байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02