Цар тахлын үеийн Монгол улс буюу “Улаан шугам”

2021-12-15 1174 0

Дэлхийн улс гүрэн бүр ковид-19 цар тахалтай хэрхэн нүүр тулсан, тэмцсэн талаарх түүхээ “Front line”, “Together strong” зэргээр уран бүтээл болгон баримтжуулан авч үлдэж байна.

Үүн лүгэ адил манай уран бүтээлч залуус “Улаан шугам” баримтат киног бүтээгээд байна.  “VAST MONGOLIA” продакшны бүтээсэн тус киноны гол үйл явдал нь Монгол улсад ковидын халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 06 сараас өрнөж 2021 оны 09 сар хүртэл үргэлжилнэ. Мөн ковидын халдварыг  дотооддоо алдсан буюу 2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 08 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтуудыг тусгажээ.

Зураг авалтыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг, мөн хамаарал НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллага дээр хийж гүйцэтгэсэн байна.

Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай болгожээ.

“Улаан шугам” баримтат киног 2021 оны 12 сарын 18-ны өдөр үндэсний олонх ТВ-ээр үзэгчдэд хүргэх юм байна.

Тус баримтат киноны ерөнхий продюсерээр  Ц.Нинжжамц, продюсерээр Э.Энхтүвшин, ерөнхий найруулагчаар Д.Батбаяр, ерөнхий зураглаачаар Э.Алтан-Очир нар ажилласан бол Д.Даваадулам кино зохиолыг бичиж, ариутган шүүжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10

Морин хуурын найрал хөгжим Ромд анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд

2025-12-05