Ерөнхийлөгч Х.Баттулга II эмнэлэгт төрсөн өдрөө тэмдэглэх үү?

2020-03-03 981 0

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр. 1963 оны 03 сарын 03 буюу энэ өдөр Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч мэндэлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт урд хөршид айлчлан, 30 мянган хониор “бэлэг” бариад ирсэн Ерөнхийлөгч өдгөө Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдаад байгаа.  

Х.Баттулга нь  1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, Дүрслэх урлагийн байгууллагад зураач,  “Женко” ХХК-ийн Ерөнхий захирал,  “Баянгол зочид буудал” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Мах Импекс” ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан байдаг. Харин 2004-2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож, энэ зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан намтартай. 

-1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин

-1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач

-1990 – 2004 онд “Женко” ХХКомпанийн Ерөнхий захирал

-1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпанийн гүйцэтгэх захирал

-1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпанийн гүйцэтгэх захирал

-2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд

-2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

-2006 оноос – Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч

-2017 оноос – Монгол Улсын Ерөнхийлөгч

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06