Б.АНХБАЯР: Хятадын талаас ачаа тээврийг яагаад явуулахгүй байгаа талаарх албаны мэдээ ирээгүй байна

2021-12-16 762 0

Эрээний боомтоор автомашин нэвтрүүлэхийг түр зогсоосонтой холбоотойгоор Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны хоёрдугаар сараас хойш хилийн үйл ажиллагаа хязгаарлагдсан. Замын-Үүдэд нийт иргэдийн 50 хувь нь ачаа тээвэр тээвэрлэж амжиргаагаа залгуулдаг. Аравдугаар сарын эхээс хойш Эрээнд коронавирусийн халдвар илэрсний улмаас ачаа тээвэрлэлтийг зогсоогоод байна.

Эрээний боомтын асуудал дипломат шугамаар яригдаж байна. Замын-Үүд талаас камержуулалт, гэрэлтүүлэг, чингэлэг өргөдөг төхөөрөмж зэргийг бэлтгэх зэргээр бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Цар тахлын үед ачаа тээврийг зогсолтгүй, тогтмол явуулах арга бол чингэлэг тээвэр.

Хятадын талаас 08:13:00 цагийн хооронд чингэлгээ талбай дээр тавьж, манай тал 13:00-17:00 цагийн хооронд чингэлгээ авахаар зохицуулсан.

Эрээн хотод өвчлөл харьцангуй бага байгаа боловч юунаас шалтгаалаад ингээд байгаа талаар албан ёсны мэдээ ирүүлээгүй байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10