Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал дахин хойшлов

2021-12-14 949 0

Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болох товтой байсан ч дахин хойшилжээ. 

Учир нь Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан байна.

Мөн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон  талаарх  баримтуудаа ирүүлжээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд ирээгүй байна.

Дээрх шалтгаануудыг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01  сарын  04-ний  өдрийн 10:00 цагт товлож,  шүүгдэгч нарт урьд авсан  таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлэхээр болсон талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10