PCR шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаар цаг авна

2021-01-13 104 0

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Иймд дээрх шинжилгээний төвүүд маргаашаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн 196 сая төгрөгийн санхүүжилттэй оношлуур оюуны өмчийн эрхээ авчээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн "Элиза" хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авч

2021-01-15

Хятад улс 22 сая иргэндээ “ГЭРТЭЭ БАЙХ”-ыг тушаалаа

Хятад улс өнгөрсөн зунаас хойш коронавирусийн хамгийн том дэгдэлтийг мэдэрч, халдварын эсрэг засг

2021-01-14

БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэллээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болз

2021-01-14