Багшийн туслах сан ЕБС-ийн багш нарт зориулсан онлайн сургалтыг зохион байгуулах гэж байна

2021-01-09 1344 0

Багшийн туслах сан МУБИС-ийн Зайны сургалтын албатай хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Цахим сургалтын арга: тонгоруу сургалт” сэдэвт онлайн сургалтыг энэ сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Flipped classroom буюу тонгоруу сургалтын арга зүй нь одоогийн танхимын сургалтын эсрэг буюу сурагчид хичээлдээ ирэхээсээ өмнө хичээлийн сэдэвтэй танилцаад, анги дээрээ тухайн хичээлээр мэтгэлцээн өрнүүлж, бүтээлч байдлаар хичээлийн цагийг өнгөрүүлдэг. Жишээлбэл математикийн хичээл дээр пифагорын теоремыг үзэх гэж байгаа бол гэртээ бүх сурагчид теоремын тухай сурах бичиг, интернетээс судална. Дараа нь анги дээр багштайгаа хамт бодлогуудыг бодож, дадлага хийх юм. Харин гэртээ сонирхлынхоо дагуу гүнзгийрүүлэн суралцах юм.

Тонгоруу сургалтын арга зүйг нэвтрүүлэхэд багш нарт эхэндээ бага зэрэг ачаалал үүсдэг. Мөн сурагч нь идэвхтэй байх шаардлагатай. Ялангуяа хөл хорионы үед энэ аргыг нэвтрүүлэх нь амаргүй.

Багшийн туслахын зүгээс энэ шинэ арга зүйг сургалтандаа хэрэглэхэд багш нарыг сургах, бэлдэх үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд JET, ХҮМҮҮН дунд сургууль, 117-р сургууль, МУБИС-ийн багш менежерүүд илтгэгчээр оролцож, Flipped classroom арга зүйг амжилттай хэрэгжүүлж буй туршлага болон хөл хорионы үед хэрэглэж болох сургалтын технологиудыг танилцуулах юм.

Сургалтанд хамрагдах багш нар ЭНД ДАРЖ формыг бөглөн  Submit  товчийг дарж бүртгүүлэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын үеэр олон арван хүний амийг аварсан Ислам хүү 15 настай

“Крокус Сити Холл”-д халдлага болох үеэр танхимаас гарахаар айж сандарсан хүмүүст тус цогцолборын өл

2024-03-25

“Choco Pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгай

2024-03-25

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон х

2024-03-24