Зорчигч тээврийн нэгтгэлийн таван хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

2020-12-04 871 0

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын таван ажилтны түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. 

Тодруулбал, гурван жолооч, нэг захиргааны ажилтан, нэг засварчнаас вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өчигдөр орой /2020.12.03/ нэг жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан бөгөөд тус компанийн бүх ажилчдыг шинжлэхэд дахин дөрвөн хүнд ийнхүү эерэг хариу гарсан байна.

Ажилчдын PCR оношлуурын хариу өнөөдөр гарах юм байна.

Зорчигч тээврийн нэгтгэл компанийн автобуснууд хотын гол замуудаар зорчиж иргэдэд үйлчилдэг. Тухайлбал, Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, Ханын материал, Офицер, Таван шар гэх мэт чиглэлүүдэд үйлчилдэг байна.

Мөн тус компани дээр нэг засварчныг санаандгүйгээр дайрч амь нас насыг нь хохироосон гэх мэдээлэл ч байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд Зорчигч тээврийн нэгтгэл дээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04