БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал 16:00 цагт эхэлнэ

2020-09-15 1134 0

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И 16:00 цагт Улаанбаатарт ирнэ.

Монгол улсад хийх албан ёсны айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа аж. 

Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийх юм байна.

Мөн маргааш БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах товтой байгаа ч хөтөлбөр нь эцэслэн батлагдаагүй байна.

Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах учир аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл хангасан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнтэй биелэн уулзах болон үйлчилгээний ажилтан нийт 40 гаруй хүнийг тусгаарлах юм байна.

Айлчлалын талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Айлчлалын үр дүнд цар тахлаас урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан ахицыг бататгана. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрт түлхэц болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АН-ын шинэхэн даргад амжилт хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг 2014-2016 онд хашиж байсан Ч.Сайханбилэг Ардчилсан намын даргаар с

2025-09-02

“Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд  багш нарыг дэмжихээр боллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлли

2025-08-29