Н.Батсуурь: Надад эм уух шаардлага байхгүй, ууж идсэн зүйлд маань найруулж өгсөн гэж би хардаж байгаа

2020-09-14 838 0

БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариу олон хүнийг тэр дундаа бөх сонирхогчдыг төөрөгдөлд оруулаад байсан. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав “Допингийн шинжилгээг Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу авдаг.

Хариуг нь мөн допингийн шинжилгээ авах журмын дагуу зарлана. БНСУ-аас ирсэн шинжилгээний хариуг допингийн эсрэг төв, Баяр наадмын зохион байгуулах хороо руу явуулсан. Монголын үндэсний бөхийн холбоо та нар шиг л мэдээлэлтэй байна.

Өмнөх жил бөхчүүдэд утсаар мэдэгдсэнээс болж бөхчүүд лайв хийж байсан. Энэ нь хууль дүрэм зөрчиж байгаа юм. Тухайн бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх эрхтэй. Тэгэхээр Б шинжилгээний хариу өгнө гээд тухайн допинг илэрсэн бөх хүсэлт гаргасан бол хариуг иртэл тухайн бөхийн нэр хүндэд халдаж болохгүй” хэмээсэн билээ.

Харин өнөөдөр улсын аварга Н.Батсуурь допингийн асуудалд холбогдсон талаараа мэдээлэл өглөө. Тэрээр “Допингийн хариуг өөрийн биеэр задлахаар ирлээ. Долдугаар сарын 12-нд миний бие үзүүрлэж, тод сайхан гэдэг чимэг авсан. Ингээд хоёр сарын дараа миний биеэс хориотой бодис илэрсэн гэсэн шинжилгээний хариу ирлээ.

Үүнийг би хүлээн зөвшөөрч, шинжилгээний хариуг үнэн зөв гэж бодож байна.

Миний биеэс предизин гэх бодис илэрсэн. Судалж үзэхэд энэ нь зүрхний эм бөгөөд Монголд эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг юм байна. Би 10 удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаад надаас ийм бодис илэрлээ гэж хэлэхэд нь гайхаж хүлээж авсан. Хэдийгээр шинжилгээнээс маш бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна.

Тиймээс миний бие хариуцлага хүлээхэд бэлэн. Мөн бөх сонирхогч монгол түмнээсээ уучлал гуйж байна. Гэхдээ их харамсалтай байна. Би өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, өөрийн хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Надад энэ эмийг уух ямар ч үндэс, шаардлага байхгүй учраас миний идэж, уусан зүйлд маань найруулж өгсөн гэж би хардаж байгаа. Миний зүрх цоо эрүүл.

Ууж, идэхдээ хоол хүнсэндээ маш анхааралтай хандахгүй бол цөвүүн цаг иржээ гэж харж байна. Өөрийн хайнга, анхаарал болгоомжгүй байсны л буруу байлаа.

Би Б сорьцын шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл А сорьцод өгсөн шинжилгээний дээжийг Б-д явуулдаг. Тиймээс А, Б сорьц зөрүүтэй гарах боломжгүй. Би шээсээ өөрөө лацдаад өгсөн. Тэнд алдаа гарах ёсгүй. Дархан аварга цолыг мөрөөдөж, зорьж яваа байж надад ийм эм хэрэглэх шаардлага байхгүй” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ

"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн

2024-04-19

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19