Н.Төгсцогт “Цэрэг” Кобиа Брийдитэй энэ сарын 19-нд тулалдана

2020-09-13 1302 0

Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж, WBC холбооны мөн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “KING TUG” Н.Төгсцогт энэ сарын 19-нд Барбадосын ”Soldier” Кобиа Брийдитэй тулалдана.

К.Брийди нь энэ жил 28 настай, 2014 онд мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” (Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан, одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм.

Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу өөрөөр хэлбэл жижиг биетэй, чац бага тамирчин. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Хоёр боксчны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм.

Н.Төгсцогт “King Tug” Барбадосын “Цэрэг” Кобиа Брийдитэй title eliminator буюу Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхийн тулаанаа хийх бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу амжилттай дуусгаад АНУ-ын зүүн эргийг зорих гэж байна.
Амжилт хүсье! Монгол хүн, монгол бичиг хоёр минь үргэлж босоо байг ээ!

Ц.Энхтүвшин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Багануурын батарей хуримтлуурын станц 61 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлжээ

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин ч

2025-11-18

207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар

2025-11-18

Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс лагийг хатаахдаа талбайд буулгаж, байгалиар нь хатаа

2025-11-18