150 жилийн түүхтэй “Анна Каренина” Монголын тайзнаа анх удаа тоглогдоно

2020-07-27 608 0

Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавигдана. УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү жүжгийг ирэх есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөжээ. Дэлхийн сонгодог зохиол монгол найруулагчийн авьяас билэг, ур ухаанаар тайзнаа хэрхэн амилахыг та бид удахгүй үзэх нь ээ. Жүжгийг Н. Пүрэвдагва зохиол болгон бичсэн бол Н.Наранбаатар найруулж буй аж.

“Анна Каренина” нь Оросын зохиолч Лев Толстойн бичсэн роман бөгөөд анх 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгджээ. Үүнээс өмнө 1873-1877 оны хооронд Русский вестник сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн байна. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол нэг хэмээн үнэлсэн байдаг. Тус зохиол дэлхийн олон хэлэнд орчуулагдаж, кино, жүжиг болон урлагийн бусад хэлбэрээр ахин дахин бүтээгдэж нэр алдарт хүрсэн. Арав гаруй гол дүртэй, найман хэсгээс бүрдсэн тус роман нь орчуулга болон хэвлэлийн газрын сонголтоос хамаарч гол төлөв 800 гаруй хуудастай, ихэвчлэн хоёр ботиор хэвлэгддэг.

Уг зохиол нь урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдрлын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байдаг. Энэхүү зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19

Б.Болор: Дэлхийн миссийн тайзан дээр Монгол бүжгээ гурвантаа бүжлээ

71 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн Энэтхэгийн Мумбай хотноо амжилттай болж Чех улсын гоо бүсгүй

2024-03-13