Х.Бат-Ялалтад 15 сая 360 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

2020-07-27 920 0

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Х.Бат-Ялалтыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж,  50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татаж, шалгаж эхэлсэн билээ.

Шүүхээс Х.Бат-Ялалтад 15 сая 360 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Мөн түүний Цагдан хорих 461 дүгээр ангид  хоригдсон 65 хоногийг яллах дүгнэлтэд оруулан тооцож, 12 сая төгрөгтэй дүйцүүлснээр тэрээр 2.8 сая төгрөгийг нэмж төлөхөөр болов.

Түүнийг 149 дүгээр зүйлийн 149.1-ээр гэм буруутайд тооцож, торгох арга хэмжээ авчээ. 149.1-д “Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхнэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01