Э.Оюунболд Хэнтийн бөхчүүдийг ахлан Сүүж уулнаа бэлтгэлд гарчээ

2020-07-08 1411 0

Монгол түмний их цэнгэл, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Наадам дөхөхийн хэрээр морьдын уяа сойлго жигдэрч, сур харваачдын тавьсан сум чивчирч, хүчит бөхчүүдийн бяр тэнхээ ханаж байна.

Улаан­баатар хотоос 60 гаруй кило­метрт, Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших Сүүж уул амралтын газарт хамгийн олон бөхийн гал бэлтгэлд гарчээ. Өнөө жил Сүүж уулын хормойд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нараар ахлуулсан Ховд аймгийн “Ховд бөхийн дэвжээ”, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээ, Б.Батгэрэл, Р.Лувсанпүрэв багш нар болон улсын начин Б.Эрдэнэхүүгээр ахлуулсан Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээ, улсын начин Ж.Оргилоор ахлуулсан Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороо, улсын начин Б.Адъяахүү “Аварга” дээд сургуулийн шавь нартайгаа гээд зургаан гал бэлтгэлээ хийж байна.

Мөн “Хүч” спорт хорооны бөх улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхчүүдтэй хамт бэлтгэлд гарчээ. Хэдий аварга Э.Оюунболд энэ жилийн наадамд барилдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа ч тэрээр бэлтгэлээ базаасаар байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18

Ховд аймагт “Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлаг

2024-04-13

УЕПГ: УИХ-ын нэр бүхий гишүүн14 настай хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэг бүртгэгдээгүй

Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шат

2024-04-13