Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдийн таваас нь коронавирус илэрлээ

2020-07-07 1589 0

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 757 хүний шинжилгээг хийхэд лабораторид олон эмч нар маань цаг наргүй ажиллан энэ их ажлыг амжуулж байна.

Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь Сөүлийн онгоцоор ирсэн бол дөрөв нь НурСултанаас ирсэн бөгөөд 38, 29, 11, 6, 39, 12 настай хүмүүс байгаа. Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 85 хүнийг тусгаарлаж, сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж байна” гэв.

Ингэснээр манай улс дахь коронавируст халдварын батлагдсан тохиолдол 225 болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19