Шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцлоо

2020-07-03 1115 0

Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж завсарлалаа. Өнөөдрийн 21:40 цагт шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарласан. Шүүх хуралдаан завсарласнаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэрээ танилцуулахад бэлдсэн юм.

Гэвч шүүх бүрэлдэхүүн уг шүүх хуралдааныг ирэх Даваа гараг буюу долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлолоо” хэмээн мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, ямар ял оногдуулснаа ирэх Даваа гарагт танилцуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10