Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд 65 байцаагч хяналт тавин ажиллаж байна

2020-07-02 764 0

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлж байна. Улс орон даяар 7 дугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохиогдож байгаагаараа онцлогтой.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцад урьдчилан сэргийлэх шалгалт хийж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ. Энэ жил энэ оны төгсөгч 27999, өмнөх оны төгсөгч 2903, нийт 30902 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ширээ хоорондын зайг 1.5-2 метр байлгах ба нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд суулгахаар тооцон шалгалт авах байр, ангиудын тоог нэмэгдүүлжээ.

Өмнөх онтой харьцуулбал шалгалтын байрыг 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсны 42 нь хөдөө орон нутагт, 43 нь Улаанбаатар хотод байрлаж байна.

Шалгалтыг зохион байгуулах байруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд 27.8 хувьд нь зураглал хийж байршуулаагүй, 14.7 хувьд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, 5.9 хувьд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, 38.2 хувьд анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулаагүй, шалгалт авах ангиудын 56.7 хувийг камержуулаагүй байсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах явцад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шалгуулагчийг түр тусгаарлахаар 85 өрөөг тохижуулж бэлтгэжээ. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй /хараа, сонсголын/ 11 шалгуулагч шалгагдахаар бүртгэгдсэн байх бөгөөд тэдгээр иргэдийн анги танхимд орох, гарах хөдөлгөөний зохицуулалтыг хийж, анги танхим, ариун цэврийн өрөөг мөн тохижуулж бэлтгэсэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын 65 байцаагч хяналт тавин ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг

2025-10-10

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон

2025-10-10

ҮСХ: Хамгийн урт нэртэй ахмадын нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

Маргааш Олон улсын ахмадын баярын өдөр. Энэ өдрийг угтан Үндэсний статистикийн хорооноос ахмад нас

2025-09-30