Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо

2020-06-26 1299 0

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн болохыг мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутанд вирус илэрлээ. Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна.

Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байгаа. Чихрийн шижинтэй нэг, жирэмсэн нэг эмэгтэй байгаа.

Өнөө өглөө 08:30 цагт ОХУ-аас 75 цэргийн алба хаагч ирсэн. Сорьц цуглуулах ажил эхэлсэн. Шинжилгээний хариуг маргааш танилцуулна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох х

2026-07-01

Ц.Магалжав: Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.

2026-06-30

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын түрүү бөхөөр улсын заан Д.Анар тодорчээ

Нийслэлийн иргэдийн баяр  "Хүрээ цам-Даншиг наадам" Хүй долоон худагт хоёр өдрийн турш болж өндөрлөл

2026-06-29