Коронавирусийн халдвар долоогоор нэмэгдэж, батлагдсан тохиолдол 213 боллоо

2020-06-22 1156 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байна” гэж мэдээллээ.

Мөн ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19