Ажлын хэсэг “Бага ангийн сургалт хэт хүнд байна” гэж дүгнэжээ

2021-11-29 1695 2

Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж дуусгажээ. Тус ажлын хэсэг нь 45 хүний бүрэлдэхүүнтэй ба 6 сарын турш сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна.

Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.

Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөлөө.

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо.

Өөрөөр хэлбэл, орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой. Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Яг тийм шүү. Үнэн дүгнэлтэд хүрч гэж бодож байна. Австралид л гэхэд бага ангийн хүүхдүүд нь хичээлдээ явахдаа цүнх үүрч байгаа боловч цүнхэн дотор нь өдрийн хоол л байдаг. Хичээл дээрээ юу хийдэг юм бол гэхээр хүүхэд аль хэдийн шууд уншаад сурчихсан байдаг. Өглөө бүр хичээлдээ бөөн баяр баясгалантай явдаг юм бна. Гэхдээ номыг бол багаас нь уншуулж сургаж номонд дуртай болгочихдог юм. Яаж гэхээр хүүхдийг даалгавраар нэг их шахахгүй. 7 хоногт 1 удаа даалгавар өгдөг. Тэр нь хүүхдэд хүндрэлтэй биш. Харин номын сангаас 1-3 номыг хүүхдүүд өөрсдөө сонгож заримдаа багш нь унших чадварт нь тааруулж сонгож өгч байна. Тэр номоо хүүхэд их сонирхолтойгоор уншиж багаасаа номтой нөхөрлөж сурдаг юм байна. Номын санд нь хүүхдүүд багаасаа ой хүрээгүй ч хүүхдүүд ээж аавтайгаа орж тоглоод.харандаа цаасаа авч зураг будаад ном үзээд сууж байх жишээтэй. 

  • Хүүхдийг багш нь хэзээ ч хэний ч дэргэд сайн байсан тааруу байсан гэж дүгнэдэггүй нь бас хүүхэд сурах өөртөө итгэх итгэлд нь нөлөөлдөг юм байна гэж харсан. Австралид багш нар нь өглөөдөө манайхнаар бол жижүүр багш хийж тэр нь сургуулийнхаа үүдэнд хүүхэд бүртэй эелдгээр инээмсэглэж харьцдаг. Яг 9 цаг болоход үүд нь автоматаар хаагдчихдаг. Хүүхэд өглөөдөө хоцорвол хоцорсон минутаа яагаад хоцорсноо бичиж багшдаа өгч тэр нь хичээлийн жилийн эцэст тооцогддог бололтой. Тэгэхээр хүүхдүүд багаасаа хариуцлагатай болж сурдаг юм байна гэж харсан. 

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03