“Ангууч” Б.Баттөрийн цээжин дэх шивээс ямар утгыг илэрхийлдэг вэ?

2021-04-13 2196 0

“Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан түүнийг Батбаатарын Баттөр гэдэг. Томоохон компаниудын рекламны нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу,  амьдрал минь 2”, “Анагаахын алдартнууд” кинонд дүрээ мөнхлөөд амжсан тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн төрөлд П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нарын хамт алтан медаль хүртэж байв.

Тулааны спортыг сонирхох болсон тухайгаа Бага байхад аав төрсөн өдрөөр надад боксын бээлий бэлэглэсэн. Намайг буруу зүйл хийхэд гар өргүүлж зогсоогоод шийтгэдэг байсан нь одоо бодоход тэсвэртэй, шазруун болгох гэж байсан юм болов уу. Энэ спортод арай илүү элдэвтэй, авьяастай байгаадаа урамшаад нэг юмаа барьж авъя гэж бодсон. Би авхаалж самбаа зориг шаардсан хурдтай тэсрэлттэй спортод дуртай. Яг миний зан характертай сайн тохирдог” хэмээн ярьж байв.  

Цээжин дээрх өвөрмөц шивээснийхээ талаар тэрээр “Японы “Зэн” гэдэг тэмдэг. Би сэтгэлийн хүчийг бэлгэдэж шивүүлсэн” хэмээн тайлбарлажээ.

Чөлөөт нэвтэрхий тольд “Зэн гэдэг нь “чан” буюу “дяана” гэсэн үгнээс гаралтай.

Бүх буддистуудын анхны багш, Будда гэгээрэлд хүрч Буддизм үүсэх тэр мөчид Зэн бий болсон. Будда Зазэн суух замаар гэгээрэлд хүрэх тухай сургаалаа дамжуулж эхэлсэн Энэтхэгт Зэн үүссэн. Тэнд Зэнгийн Зазэн сургалтын гүн ухааны гол үзэл санаа хөгжсөн билээ. Зэн Хятадад дэлгэрэх үедээ маш хүчтэй хөгжсөн бөгөөд ялангуяа өдөр тутмын Зэн амьдрал, дадлага улам гүнзгийрсэн. Зэн Хятадаас Японд дэлгэрэн хөгжсөнөөр өнөөгийн цаг үеийн хэлбэр байдлаа олжээ.

Японд Зэнг сэтгэл хөдлөл, гоо зүйн асуудалтай холбогдуулан онцолж Зэн-соёл болгон маш их хөгжүүлсэн. Тухайлбал үүнд Зэн уран зураг, Зэн цэцэрлэг, цайны ёслол, яруу найраг зэргийг дурдаж болно.

Мөн тулааны урлаг гүн гүнзгий хөгжихөд нөлөө үзүүлсэн” хэмээн тэмдэглэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10