Маршал Хорлоогийн Чойбалсан 39 размерын гутал өмсдөг байжээ

2024-02-21 1779 0

Хэдхэн хоногийн өмнө буюу 02 дугаар сарын 08-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсаны мэндэлсэн өдөр тохиосон билээ.

Тэрбээр 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов.

Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан “Орос, монгол хэл бичгийн сургуульд” тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан нь тэд ажээ.

Нэгэн цагт Монголын төрийг толгойлж, бурхан мэт шүтэгдэж явсан түүний зарим эд хэрэглэл Дорнод аймгийн музейд бий. Тус аймгийн музейд Маршал Х.Чойбалсаны үзмэрийн танхим тусдаа байдаг ба түүний өмсөж явсан гутал, иргэдээс ирүүлсэн бэлэг дурсгал, хэрэглэж байсан бичгийн машин зэргийг нь байршуулжээ. Маршал ихэд биерхүү мэт харагддаг байсан ч тэрбээр 39 размерын гутал өмсдөг байсан байна. Мөн түүний хэрэглэж явсан эл бичгийн машиныг АНУ-д үйлдвэрлэсэн ба хуучин Монгол бичгээр бичдэг байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаа мэдэгдлээ

Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл г

2025-02-07

Цасан шуурга шуурч, хүйтний эрч нэмж чангарах тул холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,

2025-02-05

Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо

Нийслэлийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 18:00-21:00 цагаас

2025-02-04