Говь-Алтай аймагт мянган туульч “Жангар” туулийг бүрэн эхээр нь хайлна

2022-10-31 757 0

Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастан “Жангар” туулийг бүрэн эхээр нь хайлах гэнэ.

Алтай нутагт энэхүү арга хэмжээний бэлтгэл сургуулилалт хэдийнэ эхэлжээ. Нийт 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлэх аж. “Жангар” тууль хүн төрөлхтний сайн сайхан хүсэл мөрөөдлийн дуулал юм. “Жангарын үлгэр” анх ардын сэцэн билэгтэн нарын амаар дамжин боловсрогдож, улмаар монгол олон овогтны дунд бичгийн хэлбэрээр түгээмэл дэлгэрчээ.

Энэхүү туульд монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дууны аяз, хүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичигдсэн аман зохиолын чухал өв соёл юм.

Туулийн гол утга санаа “Өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхийн үргэлжид хорин таван настай байдаг Жангар баатар болон дээрээс дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй” тийм хорвоо ертөнцийг мөрөөдөж буй монголчуудын тухай өгүүлдэг.

“Жангар” туулийг хүний хийморь лундааг сэргээдэг, амьдрал ахуйг баян, жаргалтай болгодог ид шидийн нууц хүч бий хэмээн итгэж тууль болгон хайлсаар ирсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06